Өчигдөр Хятадын баруун өмнөд хэсэгт газар хөдөлж хөрс нурсаны улмаас
тусгаар тогтнолын баярт оролцож байсан бага сургуулийн 18 сурагч хөрсний
нурангид дарагдан амиа алдсан талаар Синьхуа агентлаг мэдээллээ.

Юннан аймагт болсон энэ гамшгаар сурагчдаас гадна бүхэл бүтэн сургууль, хоёр байшин хөрсөнд дарагдсан хэмээн хэвлэлд бичжээ. Хоёр байшингийн нэгэнд нь оршин суугч байсан байна.
Өнгөрсөн сарын долооны өдөр Ялианг хотод хөрс нурсанаар 80 хүн амиа алдаж, 100 гаруй хүн бэртсэн юм. Тус улсад ойр ойрхон хөрс нурах болсон тул ЕБС-иудад гамшгаас сэргийлэх хичээл орж эхэлжээ.
Д.Идэр




Сэтгэгдэл (1)