Өнөөдөр орой Сөүл хотын төв талбай дээр 22.00 цагт эхлэх дуучин PSY-ийн тоглолтыг интернэтээр шууд дамжуулахаар болжээ. Сөүл хотын харъяа www.tv.seoul.go.kr сайт болон www.youtube.com/officialpsy гэсэн 2 сайт уг тоглолтыг шууд дамжуулан үзүүлэх ба 40-50 мянган иргэд цугларах тооцоотой байгаа юм байна. Эх орныхоо нэрийг дэлхий дахинд дуурсгаж байгаа дуучин PSY-ийн үнэгүй тоглолтонд зориулан Сөүл хотын захиргаанаас метро, автобусуудыг шөнийн 02.00 цаг хүртэл үйлчлэх шийдвэр гаргасан байна. Түүний тоглолтыг үзэхээр олон иргэд цугларч эхлээд байна.
Б.Золбоо





