“Малчдын эрх зүйн байдлын тухай хэлэлцүүлэг” болж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал үг хэлж, мэдээлэл танилцууллаа. Тэрбээр “Малчдын хүүхдүүдийг 6-8 настайд нь цахимаар сургах хэрэгтэй. Ингэхдээ цахим боловсролын чанарыг дээшлүүлэх шаардлагатай байгаа юм. Арван телевизээр чанаргүй, сонирхолгүй хичээл зааж байхаар чанартай контент бүтээх хэрэгтэй байна.
Мөн малчин төрийн цахимжуулсан үйлчилгээг авах. Тухайлбал и-монголиа гээд апплейкешн байгаа. Хэдийгээр бид сумуудаа шилэн кабелаар холбочхож байгаа ч гэсэн датаны хувьд бэрхшээлтэй байгаа. Тиймээс үүнийг өөрөө яаж зохион байгуулж болох, төрийн үйлчилгээг хэрхэн иргэддээ хүргэх талаар ажиллах хэрэгтэй байгаа юм. Хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн 60 гаруй хувийг эзэлдэг хирнээ Хөдөө аж ахуйн сан малчиддаа тусламж үзүүлдэггүй. Зөвхөн тариалан эрхлэгчдийг дэмжихэд л дэмжлэг үзүүлж байна. Ийм нэртэй хөдөө аж ахуйн сан байж болохгүй. Малчиддаа тусламж үзүүлдэг байж Хөдөө аж ахуйн сан гэж нэрлэ. Үгүй бол тариалан эрхлэгчдийн сан гэдгээрээ л явах ёстой” гэв.
Д.Батчулуун