Өнгөрсөн есдүгээр сарын 20-нд “Долдугаар сарын 1”-ний хэрэгт
буруутгагдаж, анхан шатны шүүхээс ял сонссон Цагдаагийн ерөнхий газрын
даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл
хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Цагдаагийн
газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт нарын гомдлыг
Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимд хэлэлцсэн.

Өнгөрсөн есдүгээр сарын 20-нд “Долдугаар сарын 1”-ний хэрэгт буруутгагдаж, анхан шатны шүүхээс ял сонссон Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт нарын гомдлыг Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимд хэлэлцсэн. Шүүх бүрэлдэхүүн гомдлыг хянан хэлэлцээд анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр баталсан юм. Гэвч тэд хоёр шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд хандахаа мэдэгдээд байгаа билээ. Харин өчигдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт очиж, тэдэнд ялыг тогтоолыг гардуулсан байна. Ингэснээр тэд хяналтын шатны шүүхэд өргөдлөө 10 хоногийн дотор хүргүүлэх ёстой юм.
Б.Чимэг
Сэтгэгдэл (1)