
Д.Оюунбатыг Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, Спортын ордон бариулсан хөрөнгөөс завшсан хэмээн Баянзүрх дүүргийн шүүхээс тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг нь хоёр жил хасч, 3.6 жил хорих ял ногдуулсан юм.
Гэвч тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандсан ч хэвээр баталсан. Тиймээс Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд хандсан юм. Харин дээд шүүхээс түүнийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй хэмээн хэргийг нь хэрэгсэхгүй болгосон билээ.
Гэвч түүний хэргийг хэрэгсэхгүй болгосонг хэрэгт хяналт тавьж байсан прокурор эсэргүүцэж, эсэргүүцэл бичсэнээр уг хэргийг нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон билээ.
Б.Чимэг