Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас Төрийн ордны А танхимд
хуралдаж байна. Хуралдаанаар Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг
танилцуулах тухай асуудлын хэлэлцэж байгаа юм.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас Төрийн ордны А танхимд хуралдаж байна. Хуралдаанаар Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг танилцуулах тухай асуудлын хэлэлцэж байгаа юм. Улсын дээд шүүхээс Х.Батсүрэн, Х.Сонинбаяр нарыг Улсын Дээд шүүхийн шүүгчийн, Ж.Оюунтунгалаг, Ч.Хосбаяр нарыг Нийслэлийн шүүхийн шүүгчийн, В.Цэцэнбилэгийг Архангай аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, М.Ризаг Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн, А.Сарантуяаг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн, Б.Халиуныг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилуулах, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул Ц.Тогоохүүг Нийслэлийн шүүхийн шүүгчийн, Л.Банзрагчийг Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн, Л.Борыг Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлүүлэхээр мэдүүлсэн юм.
Б.Чимэг