
Төрийн байгуулалтын байнгын хороо 10.00 цагаас Төрийн ордны “А” танхимд хуралдана. Хуралдаанаар сонгуулийн ерөнхий хорооны удирдлагыг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэх юм. Учир нь өчигдөр Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн юм. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар СЕХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Содномцэрэн СЕХ-ны даргаар томилогдоно гэв. Мөн Монгол Улсын Ерөнхий аудитор Ч.Раднаа ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн билээ.
Б.Чимэг
Сэтгэгдэл (2)