зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Францын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа

2022-3-15
0
ЖИРГЭХ

Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яам хамтран 2022-2023 оны хичээлийн жилд Франц улсын их, дээд сургуулийн магистрын түвшинд хоёр орны Засгийн газар хоорондын хамтарсан тэтгэлгээр суралцуулах 10 оюутныг сонгон шалгаруулна.

Хүсэлтийг 2022 оны дөрөвдүгээр сарын 22-ныг дуустал хүлээж авна.

Тэтгэлгийн зорилго:

  • Хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх;
  • Өрсөлдөх чадвартай Монгол иргэнийг бэлтгэх;
  • Монгол, Францын их, дээд сургууль, судалгаа, шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжих, хөгжүүлэх;

Тэтгэлэг олгох чиглэл:

  • Магистрын сургалт /франц болон англи хэл дээр/
  • Хоёр талт хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болох мал аж ахуй, газар тариалан, хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэл, малын эрүүл мэндийн шинжлэх ухаан, биотехнологи, сэргээгдэх эрчим хүч, геофизик, соёл, урлаг, нано технологи, инженер зэрэг мэргэжлээр суралцах бол давуу тал болно.

Тавигдах шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх;
  • Франц дахь их, дээд сургуульд бүртгүүлэх шаардлага хангасан, Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролын бакалаврын зэргийн дипломтой байх,
  • Суралцахаар сонгосон сургууль, хөтөлбөрт тавигдах франц эсвэл англи хэлний түвшний шаардлагыг хангасан байх;

Өмнө нь Монголын Засгийн газрын тэтгэлгээр гадаадын бусад оронд суралцаж байгаагүй байх.

Англи хэлний мэдлэг:

  • TOEFL-ын 40-өөс доошгүй оноотой байх, эсвэл IELTS шалгалтын 5,5-аас доошгүй оноог сүүлийн хоёр жилийн дотор авсан байна.

Франц хэлний мэдлэг:

  • DELF (Франц хэлний сургалтын диплом) 2 дахь шатны буюу CECRL–н B2 түвшин
  • DALF (Франц хэлний гүнзгийрүүлсэн шатны диплом)
  • TCF–н диплом B2-оос дээш болон нэмэлт шалгалтын диплом
  • Хэрэв та франц хэлний эдгээр дипломын аль нэгийг эзэмшигч биш бол Улаанбаатар дахь Аллианс франсайз төвөөс франц хэлний шалгалт авах хуваарийн талаарх мэдээллийг авна уу.

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Бүрэн, зөв бөглөсөн анкет /татаж авах/;
  • CV буюу товч намтар;
  • Суралцах хөтөлбөр, төлөвлөгөөг багтаасан эсээ /франц хэл дээр суралцах бол франц хэл дээр монгол орчуулгын хамт, англи хэл дээр суралцах бол англи хэл дээр монгол орчуулгын хамт, A4 хуудсын 2 нүүрээс хэтрэхгүй, “Times new roman” 12 фонтоор бичигдсэн байх/;
  • Их, дээд сургууль төгссөн диплом, дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийн франц хэл дээрх орчуулгын хамт;
  • Францын их, дээд сургуульд урьдчилан бүртгүүлсэн тухай сургуулиас ирүүлсэн албан захидал эсвэл тодорхойлолт.

Францын их, дээд сургуульд бүртгүүлэх талаар мэдээллийг Аллианс франсайз төвд байрлах Campus France-н төлөөлөгчөөс авна уу. Утас: 351914

  • Хамгийн сүүлд суралцаж төгссөн их, дээд сургуулийн ректорын тэтгэлэгт хамрагдахыг дэмжсэн албан захидал;
  • Тэтгэлэгт хамрагдахыг дэмжиж, зөвшөөрч байгааг илэрхийлсэн ажил олгогчийн албан бичиг + нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;

Тэтгэлэгт хамрагдахыг хүсэгч дээр дурдсан баримт бичгийг хоёр хувь /нэг хувь нь франц/англи хэл дээр, нөгөө хувь нь монгол хэл дээр, өөрөөр хэлбэл 2 байгууллагад илгээх зорилгоор тус тусад нь/ бүрдүүлнэ.

2022 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 22-НЫ ДОТОР дараах хаягаар Францын Элчин сайдын яаманд ирүүлнэ үү.

“Сургалтын тэтгэлгийн хүсэлт” гэж хаяглан

Энх тайвны өргөн чөлөө -15

Монгол Улсад суугаа Франц Улсын ЭСЯ-ны харуулд өгнө.

Баримт бичгийн бүрдэл дутуу, хугацаа хоцорсон бол сонгон шалгаруулалтад оруулахгүй.

Сонгон шалгаруулалт:

Сонгон шалгаруулалтыг баримт бичигт тулгуурлан үнэлгээ өгөх, ярилцлага хийх гэсэн үе шаттай зохион байгуулах ба бичиг баримтыг  БШУЯ болон Францын ЭСЯ-ны хамтарсан хороо 2022 оны 5 дугаар сарын 1-10-ны хооронд хянан шалгаруулах ба шалгарсан иргэдэд 2022 оны 5- дугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд 2 дахь шатны ярилцлагын товыг Монгол дахь Франц Улсын ЭСЯ-наас утсаар эсвэл цахим шуудангаар мэдэгдэнэ.

Монгол, Францын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдагч дараах эрхийг эдэлнэ.

  • Угтуулан тосох үйлчилгээ авах,
  • Францын визийн хураамжаас чөлөөлөгдөх,
  • Франц дахь сургалттай холбогдолтой зардал, хоол, байрын зардалд зориулагдсан мөнгөн тэтгэмж сургалтын хугацааны турш авах,
  • Онгоцны буудалд буусан даруй эхний тэтгэмж авахад Travelex үйлчилгээ авах эрх нээнэ
  • Эхний жилийн оршин суух зөвшөөрлийн хураамжийг буцаан авах,
  • Сургалтын материал, номын төлбөрийг жилд нэг удаа буцаан авах,
  • Хэрэв оюутан CROUS байгууллагын оюутны байранд хамрагдаж чадаагүй бол түрээсийн байрын төлбөрийг буцаан авах, мөн Францын их, дээд сургуулийн оюутны байранд бүртгүүлэхэд давуу эрх эдлэх,
  • Дээд сургуулийн бүртгэлийн хураамжаас чөлөөлөгдөх,
  • Франц улс дахь эрүүл мэндийн даатгалаас чөлөөлөгдөх.

Тэтгэлэг нь Франц дахь их сургуулийн сургалт, амьжиргааны бүх зардал, бусад зардлыг бүгдийг бүрэн хангах хэмжээтэй бус гэдгийг анхаарч, хувийн зүгээс нэмэлт санхүүжилттэй байх хэрэгтэй гэдгийг сануулж байна.

Холбоо барих:

Нэмэлт мэдээллийн талаар Францын Элчин сайдын яам Соёл, хамтын ажиллагааны хэлтэс Хатагтай Тогтохын Төрням

Утас: 11-324519

Цахим хаяг: turnyam.togtokh@diplomatie.gouv.fr

Мөн, Монгол дахь Кампус Франс

Фэйсбүүк хуудас: Campus France en Mongolie

Цахим хаяг: ecf-ub@afm.mn хаягаар хандана уу.

Түүнчлэн, дараах холбоосуудаар дамжуулан Франц улсад суралцахтай холбоотой мэдээллийг судлах боломжтой.

ОЮУТАН СУРАГЧДЫН ҮНДЭСНИЙ ТӨВ (C.N.O.U.S.) - Францад сурч , амьдрахад хэрэг болох дэлгэрэнгүй танилцуулга. http://www.cnous.fr

ФРАНЦ ДАХЬ ГАДААД ОЮУТНУУД - Сургуульд бүртгүүлэх журам, оюутны амьдралын нөхцөл бололцооны талаарх чухал хэрэгтэй мэдээллүүд. http://www.education.gouv.fr

КАМПУС ФРАНС - Францад ирэх олон улсын оюутан, эрдэм шинжилгээний ажилтан нар тосон авч, байр сууц олох асуудлыг хөнгөвчлөхөд чиглэгдсэн практик зөвлөмжүүд. http://www.campusfrance.org

0
ЖИРГЭХ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    44 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    54 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    1 цаг 33 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    1 цаг 45 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    2 цаг 0 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    2 цаг 7 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    2 цаг 35 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК