

Жүжгийн гол дүрүүдэд: МУГЖ Г.Ариунбаатар, МУСТА Г.Отгонцэцэг, МУГЖ Г.Хонгорзул, Б.Батболд нар тоглож байгаа бөгөөд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид оролцон тоглож байгаа юм байна.
Жүжгийн зөвлөх найруулагчаар УДЭТ найруулагч Б.Баатар, “Монгол туургатан” театрын дарга Ганхуяг нар ажиллаж байгаа гэнэ.
“Гоолингоо” дуулалт жүжгийн хэвлэлийн хурал өнөөдөр 12 цагаас Нийслэлийн “Улаанбаатар” чуулгад болох ажээ.
Д.Ундрах 24tsag.mn