Арчилсан намын даргын сунгаанд нэр дэвшигч Ж.Батсуурь мэдээлэл өглөө. Тэрбээр "Ардчилсан намын дотоод сонгуулийн хороо намын даргын сунгааг зарласан. Энэ сунгаа гуравдугаар сарын 22-ны өдөр зарлагдаад дөрөвдүгээр сарын 3-ны өдөр дүнгээ гаргах ёстой.
Сунгаанд ардчилсан намын бүх гишүүд оролцох боломжтой. Парламентын суудалтай нам учраас парламентын гишүүн намыг удирдах ёстой гэсэн үзэл санаатай хүн. Одоогоор хоёр хүн тунаж үлдсэн байна. Ардчилсан нам өөрөө асар том нам. Бүх зүйлд итгэл үнэмшилтэй явдаг. Тийм учраас дэнчингийн мөнгө болох 500 сая төгрөгийг хугацаанд нь төлсөн байгаа. Энэ тухай хэвлэлийнхэнд тодорхой мэдээлэл өгсөн” гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)