УИХ гишүүн асан С.Эрдэнэ өнөөдрийн хийсэн мэдэгдэлдээ Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын талаар ингэж хэллээ. Тэрбээр "Ерөнхийлөгч байсан Х.Баттулгатай холбоотой асуудлууд ар араасаа гарч ирж байна. Монголын Ардчилсан холбооны даргаар ажиллаад 16 дахь жил болж байна. Монголын ардчлалын туг сүлд болсон, ардчлалын салхийг хагалсан, Монголд тусгаар тогтнол, эрх чөлөөг авч ирсэн үндэсний цорын ганц манлайлагч болсон Монголын Ардчилсан холбоог унтуулаад 16 жил боллоо. Одоо хэнийг унтуулах вэ? Ардчилсан намыг халаасалж унтуулах гээд байгаа юм уу? Үүнийг хэрхэвч зөвшөөрөхгүй.
Энэ хүн бол эрүүгийн гэмт хэрэгтэн, Монгол Улсын эдийн засгийн хөгжих бүх боломжыг харь гүрэнд, шууд хэлбэл ОХУ-д бэлэглэсэн хүн бол "Женко" хочит Х.Баттулга. Ийм хүнийг Ардчилсан өөрсдийн толгой дээрээ зална гэж байхгүй, ийм хууль бус үйлдлийг бид хүлээн зөвшөөрөхгүй" гэв.
Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг бүртгэсэн. Тэгвэл энэ удаагийн АН даргад Х.Баттулга нэр дэвшээд байгаа юм.
Сэтгэгдэл (2)