УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Хөгжлийн банкны хулгайтай холбоотой асуудал ОХУ, Украины асуудлаар хэсэг дарагдсан. Үүнийг эргээд олон нийтийн анхаарлын төвд оруулах хэрэгтэй. МАН, АН нөхдүүд тохироод хулгайгаа хийчихнэ гэж боддог байсан.
Харин энэ УИХ-д гуравдагч нам болох ХҮН нам байгаа. Бид тэд нартай хуулийн, улс төрийн хариуцлага хүлээлгэн. Ийм зарчим руу бид оруулна.
Төрийн мөнгийг хүүгүйгээр, урт хугацаатай авчихдаг энэ байдалтай Монголчууд эвлэрч болохгүй. Хулгай хийсэн нөхөд мөнгөө төлцгөө. Энэ хаврын чуулган халуун чуулган болох нь.
Маш олон том асуудлуудыг хөндөнө. Цаашдаа Монголчууд өөрсдийн сонголтоо хийгээд, эрх ашгийн төлөө хамтдаа нэгдэж энэ системийн өөрчлөлттэй тэмцье гэсэн байр суурьтай байна" гэв.
Д.Батчулуун