Эрчим хүчний сайд Н.Тавинбэх сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрбээр "ОХУ-аас Монгол Улсад экспортоор нийлүүлдэг эрчим хүчинд хязгаарлалт тавих, хэмжээг бууруулах байдлаар ямар нэг гэрээнд өөрчлөлт оруулах талаар яриагүй. ОХУ-тай хиллэдэг бүс нутагт байрладаг усан болоод дулааны эрчим хүчээр нөөцөөр ажилладаг эх үүсвэрүүдээс Монгол Улсыг хангаж байгаа учраас энэ эх үүсвэрүүдийн нийлбэр чадлын хувьд том байна. Монгол Улсын авч байгаа хүчин чадлын хэмжээгээр 21 хувь боловч ОХУ-г бодвол бага хэмжээтэй учир нөлөөлөл өндөр биш. Гэхдээ ахиад хэлье ОХУ цаашдаа ямар байр суурь баримтлах нь тодорхойгүй" гэв.
ОХУ-аас авдаг импортын эрчим хүчний төлбөрийг америк доллараар төлдөг. Тиймээс рублын ханшын хэлбэлзлээс шалтгаалсан ямар нэг хүндрэл гарахгүй.
Сэтгэгдэл (1)