УИХ-ын чуулган газрын шинэтгэлийн бодлого, газрын харилцааны цахим системийн талаар хуралдлаа. Хурлын үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үг хэлж, асуулт асуулаа. Тэрбээр "Замбараагүй олгочихсон баахан газрууд бий. Ер нь энэ газар олголт, газрын харилцаатай холбоотой асуудлуудыг цаашид яах вэ. Газрын удирдлагын цахим систем гэж зөв зүйл эхэлсэн. Гэхдээ үүний хэрэглээ одоо ямар шатанд яваа вэ. Бас тавдугаар сарын 1-нээс өмнө газраа цахим системд бүртгүүлэхгүй бол газар эзэмших эрх нь хүчингүй болно гэжээ. Нийтийн мэдээллийн тухай хуулиар заавал иргэн өөрийн биеэр бүртгүүлэх шаардлага байгаа юу. Улаанбаатар хотын орон сууцны хорооллуудын гадна талын хашааг нураах арга хэмжээ авах хэрэгтэй. Бүгдийг нь биш юмаа гэхэд хэсэгчлэн гарц гаргамаар байна. Улаанбаатар хотод гишгэх газаргүй боллоо. Цахим систем хийж байгаа хэдий ч үүнийг хэрэглэх хэрэгтэй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)