

Эрдэмтэд хулганы эсээс өндөг бүтээж тэднийгээ эрүүл гөлчгий болгож чаджээ. Киотогийн их сургуулийн Митинори Сайтоугаар ахлуулсан эрдэмтдийн баг хулганаас эсийг авч, генетикийн аргаар дахин програмчилж өндөг болгожээ. Өндгийг эмэгчин хулганаас гарсан биет эстэй холилдсоны дараа өндгөвчийг дахин байрлуулж эмэгчин хулганд шилжүүлсэн байна. Харин шилжүүлсэн эсийг тээгч хулгана нас биед хүргэсэн өндөг болгосон хэмээн эрдэмтэд ярьжээ.
Хулганд эс шилжүүлэн суулгаж зулзага төрүүлэх төслийн амжилттай үр дүнгийн талаар өчигдөр “Шинжлэх ухаан” сэтгүүл нийтэлсэн байна. Пенсилваний их сургуулийн эрдэмтэд 2003 онд хулганы эсийг өндгөн эс болгож байсан ч яг зулзага болгосон анхны тохиолдол энэ аж.
Эрдэмтэн шилжүүлэн суулгасан хөврөлүүдийн 75 ширхэг тутамд 13 зулзага төрнө хэмээн тооцоолсон ч 127 үр хөврөлөөс таван зулзага төрсөн байна.
Д.Идэр



Сэтгэгдэл (1)