Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, СЕХ-ны дарга Н.Лувсанжавыг
албан үүргээсээ чөлөөлөгдөхийг гишүүдийн 80 хувь нь дэмжлээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, СЕХ-ны дарга Н.Лувсанжавыг албан үүргээсээ чөлөөлөгдөхийг гишүүдийн 80 хувь нь дэмжлээ. Хэдийгээр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Орон нутгийн сонгууль болох гэж байхад өргөдлөө өгдөг нь ямар учиртай юм. Төрийн том албанд томилогдох болохоор баахан юм болж гарч ирчихээд чөлөөлөгдөх болохоор хариуцлага хүлээдэггүй. Тэгэхээр Н.Лувсанжавт хариуцлага хүлээлгэх ёстой юу, шагнах байдлаар өөр албан тушаалд аваачих ёстой юу?”
УИХ-ын дарга З.Энхболд “Орон нутгийн сонгуулиар ажиллаж болохгүй юу” гэж байсан ч ийнхүү чөлөөлөхийг дэмжлээ.
Б.Золбоо
Сэтгэгдэл (2)