БНХАУ-ыг тунхагласан өдрийг тохиолдуулан зарладаг бүх нийтийн амралтын үеэр улсын чанартай авто замууд үгээр хэлэхийн аргагүй урт бөглөрөлтэй байна. Английн “Telegraph” сонинд бичсэнээр 2010 онд Бээжингээс хойшоо Өвөр Монголын чиглэлд 100 км урт замын түгжрэл үүсч байсан юм. Энэ гашуун туршлагаас эмээсэн эрх баригчид энэ жил анх удаа баярын өдрүүдэд хурдны замын төлбөр авахгүй байхаар шийджээ.

Ням гарагт эхэлсэн “Алтан 7 хоног” хэмээн нэрлэдэг амралтын өдрүүдээр цагт 5-40 км хуртай явж байна гэж Хятадын жолооч нар мэдэгдлээ. Ийм “хурд” нийт 16 мужид бүртгэгджээ. Нэгэнт таг зогссон газарт зорчигчид нь нохойгоо салхилуулж, теннис хүртэл тоглож байгаа тухай Хятадын “Sina Weibo” сайт мэдээлсэн байна. “Shanghai Morning” сонинд мэдээлснээр нэг уолооч 300 км замыг 10 агруй цаг явж туулжээ. Ойрын өдрүүдэд хятадын зам дээрх хамгийн удаан хурд нь өдөрт (!) 2 км байна.

24tsag.mn
Сэтгэгдэл (1)