Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын дарга Г.Занданшатар “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэн сайн таниулах вэ?” цахим хакатон тэмцээний шилдэг оролцогчдыг хүлээн авч уулзлаа

2022-3-22
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэн сайн таниулах вэ?” цахим хакатон тэмцээний шилдэг оролцогчид болон зохион байгуулагчдын төлөөллийг өнөөдөр (2022.03.22) хүлээн авч уулзлаа.

 

Монгол Улсын Үндсэн хууль бол тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ардчилал, хүний эрх, эрх чөлөөний баталгаа. Үндсэн хуульд тусгасан эрх мэдэл хоорондын хяналт-тэнцэл нь хүний эрхийг хангахад чиглэсэн гэдгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ онцлоод иргэдэд Үндсэн хуулиа хүндэтгэн дээдэлж, таньж мэдэх, сурталчлан таниулахад манлайлан оролцсон оюутан залууст баяр хүргэв.

Тэрбээр, манай улсын ирээдүйг бүтээх хойч үеийнхэн Үндсэн хуулиа сайтар ойлгон мэдэж, өдөр бүрийн амьдралдаа мөрдлөг болгож явахын сацуу Үндсэн хуулиар тунхагласан төрийн тогтолцоо, ардчиллын зарчим, хүний эрх, эрх чөлөөг бүрнээ батлан сахиулах үйл хэрэгт өөрсдөө идэвхтэй оролцох учиртай. Үндсэн хуулиа хүндэтгэн дээдэлж, танин мэдэж, судалж сурталчлах зорилгоор бүтээсэн шинэлэг контентууд нь ард иргэдийн Үндсэн хуулийн талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр болохыг тэмдэглээд цаашид хуулийг сурталчлан таниулах ажлаа үргэлжлүүлэхийг залууст уриалсан юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар бүлэгт төрийн эрх мэдэл хуваарилалтыг тодорхойлж, төрийн бүх эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай байх ардчиллын суурь зарчмыг тусгасан. Харин хоёрдугаар бүлэгт хүний эрх, эрх чөлөөг хангах 60 эрхийг тунхагласан.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, “Улсын Их Хурлын Тамгын газраас ардчилсан тогтолцоонд парламент ямар үүрэг гүйцэтгэдэг болохыг цогц, системтэй ойлгуулахаас гадна парламент үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ төлөөллийг хангасан, ил тод, үр нөлөөтэй байх нь ямар чухал болохыг хүүхэд, залуучууд, олон нийтэд тайлбарлан сурталчлах зорилготой “Парламентын боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд “Өсвөрийн парламент” дэд хөтөлбөр хэрэгждэг. Өсвөр насны багачуудаасаа эхлээд нийт иргэд нь төрийг удирдах үйл хэрэгт эрх тэгш оролцох учиртай. Үүнийг Монгол Улсын Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж томьёолсон. Хууль тогтоох үйл ажиллагаанд хүүхэд, залуусыг оролцуулахын тулд парламентын болон эрх зүйн боловсрол олгох зайлшгүй шаардлага тулгарч байна. “Өсвөрийн парламент”, “Парламентын боловсрол” хөтөлбөрүүд үүнд тус болно гэдэгт итгэлтэй байдаг. “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэн сайн таниулах вэ?” цахим хакатон тэмцээний зохион байгуулагч, оролцогчидтой хамтран ажиллах боломж бий” хэмээгээд ирэх даваа гарагт болох “Үндсэн хуулийн мэдлэг” уулзалтад оролцохыг урив.

“Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэн сайн таниулах вэ?” цахим хакатон тэмцээнийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн болон Азийн сангийн хамтран хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан байна. Тэмцээнд долоон их, дээд сургуулийн 19 багаас нийт 27 бүтээл ирүүлжээ.

Багууд 72 цагийн хугацаанд 2019 оны Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтүүдийн давуу болон сул талыг харьцуулалтын аргаар дуу хөгжим, ярилцлага, видео тайлбар контент болон цахим хуудас бүтээж өрсөлдсөн байна. Тэмцээний тэргүүн байрт Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн “Кэнпо” багийн “Үндсэн хуулийн 48.1” бүтээл шалгарчээ.

Уулзалтад Улсын Их Хурлын даргын зөвлөх О.Номинчимэг, АНУ-ын ОУХА-ийн Монгол дахь захирлын үүрэг гүйцэтгэгч Стивэн Винкэйтс, Азийн сангийн төслийн мэргэжилтэн О.Намуун, БНОУ-гийн хөтөлбөрийн ахлах менежер Б.Бөрт-Үжин болон албаны бусад хүмүүс байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
    39 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    14 цаг 28 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
    14 цаг 32 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    16 цаг 18 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    16 цаг 51 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    16 цаг 56 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    17 цаг 52 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    17 цаг 58 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    17 цаг 59 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    18 цаг 23 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    18 цаг 46 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    19 цаг 39 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    19 цаг 55 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    20 цаг 0 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    20 цаг 23 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    20 цаг 35 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    20 цаг 35 мин
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    20 цаг 57 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    21 цаг 7 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    22 цаг 21 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК