Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа НҮБ-ын Хүн Амын Сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Хатагтай Аржентина Матавэлийг өчигдөр хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд хатагтай Суурин төлөөлөгч Дэд сайд Ж.Амарсанаад шинэ албан тушаалд томилогдсонд нь баяр хүргээд НҮБХАС-гийн Монгол улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлдэг эрүүл мэндийн төсөл, хөтөлбөрүүдийн талаар товч танилцуулав.
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа НҮБ-ын Хүн Амын Сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Хатагтай Аржентина Матавэлийг өчигдөр хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд хатагтай Суурин төлөөлөгч Дэд сайд Ж.Амарсанаад шинэ албан тушаалд томилогдсонд нь баяр хүргээд НҮБХАС-гийн Монгол улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлдэг эрүүл мэндийн төсөл, хөтөлбөрүүдийн талаар товч танилцуулав.Хатагтай Суурин төлөөлөгч НҮБХАС мандатынхаа дагуу Монгол Улсын Засгийн газарт техникийн туслалцаа үзүүлэн ажилладаг хийгээд Засгийн газартай дөрвөн жил тутам “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулан, түүнийхээ хүрээнд үйл ажиллагаагаа хоёр жилээр хамтран төлөвлөөд ажилладгийг дурдаад, НҮБХАС-гаас санхүүжүүлдэг төсөл хөтөлбөрүүдийн нийт санхүүжилтийн 70 хувийг эрүүл мэндийн салбарт, тэр дундаа нөхөн үржихүйн эрүүл мэнд, өсвөр үе, залуучуудын бэлгийн боловсрол, телемедицин, БЗДХ-аас урьдчилан сэргийлэх чиглэлээр голлон ажилладгаа тэмдэглэн хэлэв. Түүнчлэн улс орныг дэмжих хөтөлбөр-V /2012-2016/-ын нийт санхүүжилтийн хэмжээ 14 сая ам.дол, түүний 9 сая ам.долларыг эрүүл мэндэд зарцуулахаар төлөвлөснөө танилцуулав. Дэд сайд Ж.Амарсанаа НҮБХАС-гийн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, эрүүл мэндийн үндсэн статистик судалгаа зэрэг сонирхсон асуудлаар асуулт асууж, хариулт авлаа.



















































