Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лагвасүрэн өчигдөр долларын ханшийн өсөлтийн асуудлаар мэдээлэл хийсэн. Тэрбээр "Тансаг зэрэглэлийн импортыг хязгаарлана, долларын ханшийг 3000 төгрөгөөс дээш гаргахгүй, төгрөгийн хадгаламжаа доллар руу хөврүүлэхийг дэмжихгүй, хязгаарлана" гэх мэтээр ярьсан.
Тэгвэл түүний ярьсаныг Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Нэг доллар 3000 хүрлээ. Төгрөгийн ханшны уналтыг зогсоохын тулд Монголбанкнаас хязгаарлана, барина, дэмжихгүй, зэрэг арга хэмжээ авна гэнэ. Ямар ч үр дүнгүй. Доллар, иен, евро хайсан хүмүүс улам л ихсэнэ. Уг нь эдийн засгийн онолд ийм үед ямар арга хэмжээ авахыг нь маш тодорхой заачихсан байдаг л юм. Хэд ч хэлэх вэ дээ. Муйхарлаад л байх юм" гэжээ.
Сэтгэгдэл (1)