зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЭМШУИС үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн баяр болж байна

2012-10-05
0
ЖИРГЭХ
20120615_emshuisЭрүүл мэндийн сайд, Анагаах ухааны доктор Н.Удвал Эрүүл энхийн оюуны ундарга, эрдмийн их өргөө болсон төрөлх сургуулийнхаа үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан тус сургуулийн тулгын чулууг тавилцсан ахмад буурлууд, хөгжил дэвшилд нь үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн удирдлагууд, эрдэмтэн профессор, багш, сурган хүмүүжүүлэгч, ажилтан ажилчид, оюутан залуус, үе үеийн төгсөгчдөд энэхүү түүхт ойн баярын мэндийг дэвшүүлж сурган хүмүүжүүлэх, эрдэм судлах, ард түмнийхээ эрүүл энхийн манаанд зогсох их үйлсэд нь өндөр амжилт хүсэн аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Сайд хэлэхдээ, Монгол Улсад анагаах ухааныг хөгжүүлэхэд, эрүүл мэндийн салбарын морь унасан, модон чагнууртай эмчээс эхлээд орчин үеийн шинжлэх ухааны хөгжил дэвшилтэй хөл нийлүүлсэн их айл болон хөгжихөд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль болоод багийн эмнэлгээс эхлэн улсын үйлчилгээний төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүд, эрдэм шинжилгээний байгууллагуудад ажилладаг тус сургуулийн үе үеийн төгсөгчдийн оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй их болохыг онцлон тэмдэглэхэд таатай байна гэв. Түүнчлэн тэрбээр, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн өнөөдрийн хүрсэн хөгжил дэвшил нь үе үеийн захирал, удирдлагуудын манлайлал, удирдан зохион байгуулах ур чадвар, алсын хараа, уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой хэмээн эрүүл мэндийн салбарын хамт олон, Эрүүл мэндийн яамны хамт олон үздэг хэмээгээд тус сургуулийн үе үеийн удирдлагуудад хамт олныхоо өмнөөс болон хувиасаа талархал илэрхийллээ.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал ЭМЯ-ны зүгээс ЭМШУИС-ийн хамт олонд 180 сая төгрөгийн үнэ бүхий иж бүрэн Дижитал рентген аппарат, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын үндэсний судалгаа захиалах 50 сая төгрөгийн эрхийн бичгийн хамт тус сургуулийн удирдлагуудад хүлээлгэн өгөв. Энэ нь ирээдүйн боловсон хүчнийг мэргэшүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан оновчтой хөрөнгө оруулалт болж эрүүл мэндийн салбарыг шинэчлэхэд дэмжлэг үзүүлэх нь дамжиггүй.
ЗХУ-д Дэлхийн II дайн үргэлжилж байсан хэдий ч манай улсын эмнэлгийн дээд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж эхлэхэд тус улсын багш анхны хичээлийг зааж байжээ. Тус сургуулийн анхны төгсөгч, Анагаах ухааны доктор Ч.Долгор түүхт ойн баярын хуралд хүрэлцэн ирж 1942 оны 10 дугаар сарын 1-ний өдөр анхны 54 оюутан элсэж түүнээс 13 нь төгссөн анхнаасаа хатуу, чанга сургалттай байсныг хэлээд үеийн нөхөд болон анхны багш нараа дурсан ярилаа. Тэрбээр сургуулийнхаа хурдацтай хөгжлийг төр засгийн авч хэрэгжүүлж буй арга ажиллагаатай холбон үзэхээс гадна багш, удирдлагуудын нөр их хөдөлмөрийн ач тус гэдгийг хэлээд сургуулийнхаа хамт олонд эрүүл энх, аз жаргалтай амьдралыг хүсэн ерөөв.
Харин ЭМШУИС-ийн захирал, профессор, академич Ц.Лхагвасүрэн сургуулиасаа төрөн гарсан алдартнууд, сургуулийн нэрийн хуудас болсон оюутан залуусаараа бахархаж явдаг аа хэлээд сургуулийнхаа гаргасан томоохон амжилтуудаасаа цугласан олон зочдод танилцууллаа. ЭМШУИС нэг хүнд ногдох бүтээлийн тоо, чансаагаараа Монголын сургуулиудын тэргүүнд орсноос гадна Олон улсад хүлээн зөвшөөрөгдөн, магадлан итгэмжлэгдсэн байна. Мөн эрдэмтэн профессоруудын уйгагүй их хөдөлмөрийн хүч, оюутан залуусын чадвараар хангалттай сайн гэсэн үнэлгээтэй яваа гэдгээрээ сургуулийн захирал Ц.Лхагвасүрэн бахархан их сургуулийн бие даасан байдал төгөлдөржиж байгааг онцлоод хамт олон болон гадаад, дотоодын нийт зочид төлөөлөгчдөд баярын мэнд дэвшүүлэв.
ЭМШУИС гадаадын олон сургуулиудтай хамтран ажилладаг бөгөөд сургуулийн 70 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд 24 орны 144 сургуулийн удирдлагууд хүрэлцэн ирсэн нь тус сургуулийн нэр хүнд өндөр байдгийг харуулсан юм. Ийнхүү тус сургуульд ирж буй баярын мэндчилгээ, сэтгэлийн үг тасралтгүй хөвөрч байлаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    7 цаг 7 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    7 цаг 18 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    7 цаг 56 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    8 цаг 8 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    8 цаг 23 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    8 цаг 31 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    8 цаг 59 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК