Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, Соёл урлагийн газрын дарга Ц.Нацагдолгорыг албан тушаалаас нь чөлөөлсөн байна.
Өнөөдөр дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
1. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл,
2. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хурлаас гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар,
3. Урьдчилсан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг шинжилгээний талаар,
4. Нийслэлийн хүн амын хаврын улирлын хэрэгцээнд бэлтгэсэн махыг худалдаалахтай холбогдуулан авах зарим арга хэмжээ зэрэг 28 асуудал хэлэлцэх аж.
Сэтгэгдэл (2)