
Японы төгөлдөр хуурч, “Зүүн гарт” хэмээн алдаршсан Изүми Татэно өнөөдөр, маргааш Улсын филармонид тоглох гэж байна.

Японы төгөлдөр хуурч, “Зүүн гарт” хэмээн алдаршсан Изүми Татэно өнөөдөр, маргааш Улсын филармонид тоглох гэж байна. Энэхүү тоглолтыг Монгол, Япон улс найрамдалт харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Японы ЭСЯ-наас зохион байгуулж буй. Түүнчлэн манай улсад хэд хэдэн удаа ирж ХБК-ийн сурагчид, симфони найрал хөгжмийг удирдсан удирдаач Хисаёши Иноүэ, Улсын филармонийн симфони найрал хөгжим тоглолтод оролцоно. Изүми Татэно хөгжмийн зохиолч З.Хангалын “Салхич шувуу”, Ёшимацүгийн “Music for Tairo no Kiyomori”, Кояамагийн “Ainu no uta for string orchestra”, Равелийн төгөлдөр хуурын концертийг толилуулах юм байна.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (1)