Чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудлын талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр үг хэллээ. Тэрбээр “Засгийн газраас өргөн барьсан Улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг дэмжиж байгаа. Ийм юмыг дэмжихгүй бол өөр юуг дэмжих вэ. 2017 онд бүртгэлийн багц хууль батлагдаад төрийн үйлчилгээг таны гар утсанд өгөх талаар миний бие ярьж явсан. Өнөөдөр худлаа яриагүй юм байна гэдэгтээ бахархалтай байгаа. Х.Нямбаатар сайд хэлэхдээ 180 гаруй улсын бүртгэлийн лавлагаа авдаг үйлчилгээ байсан. Энэ үйлчилгээнээс биеэр очдог дөрвөн үйлчилгээ үлдэх нь. Бусдыг нь гар утсаар үйлчилгээ авах юм. Цахим бодлогын яам хэрэгтэйг иргэд мэдэрдэг, мэддэг болж байна. Бүртгэлийн багц хууль онцгой үүрэг өгсөн. Хулгайтай хуулийн аргаар тэмцдэгийг бүртгэлийн хууль нотолсон. Хөгжлийн банкийг 2016 онд шалгаж байхад Бүртгэлийн багц хуульт гарсан бол зээл авсан компаниудын ард хэн байгаа нь илчлэгдэх байсан. Энэ бол шинэчлэл, реформ, авлигатай тэмцэж буй бодит үйлдэл юм. Богд ууланд хэн газар авсныг утаснаасаа авч болохгүй байна” гэлээ.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)