УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Хүнс хөдөө, аж ахуйн сайд З.Мэндсайханд хандан "Малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах, мал аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний экспортын боломжийг нээх" болон "Монгол мал-2" арга хэмжээний хэрэгжилтийн өнөөгийн байдлын талаар тавьсан асуулгын хариуг сонсож байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг үг хэлж, асуулт асуулаа. Тэрбээр "Жилд 15-20 сая толгой мал нядалгаанд оруулдаг. Дотоодын боловсруулах арьс, ширний үйлдвэрүүдийн хүчин чадал ямар билээ. Боловсруулах үйлдвэр зогсчихоор түүхий эд болох арьс, шир, ноос, ноолуурын асуудал сүүлийн 3-4 жил орхигдсон. 2016-2017 онд давсан хэрэгцээний арьс ширийг Хятад руу экспортлож байгаад больсон. Орон нутгаар явахаар арьс, шир, ноолуур хаягдсан хэвтэж байдаг. Дарханы арьс, ширний үйлдвэрийн парк ашиглалтад ортол түүхий эдийг хаяаад байх юм уу?" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)