

Энэ оны тавдугаар сард Хельсинки болон Стокгольмд болж өнгөрсөн ДАШТ-ийг зохион байгуулагчид өндөр үнэтэй тасалбар гаргаснаас болж багагүй шүүмжлэл сонссон билээ. Харин одоо спорт сонирхогчид боломжийн үнээр хүссэн тоглолтуудаа үзэх боломжтой болж байна.
2012 оны ДАШТ-ий тасалбарын үнэ 136-454 долларын үнэтэй байсан бол 2013 оны ДАШТ-ий хэсгийн тоглолтуудыг 11-151, шөвгийн тоглолтуудыг 24-227 доллароор үзэх боломжтой аж.
2013 оны ДАШТ-ий нэгэн шинэлэг зүйл бол 16 хүртэлх насны хүүхдийн, гэр бүлийн тасалбар гэж шинээр гаргаснаас гадна нэг өдөр олон тоглолт хөнгөлөлт эдлэх боломжтой болсон байна.
Ирэх жилийн ДАШТ тавдугаар сарын 3-19-ний хооронд Стокгольмын 14 100 хүний багтаамжтай "Глобен", Хельсинкийн 13 500 хүний суудалтай "Хартвалл" цэнгэлдэх хүрээлэнгийн мөсөн талбайд болно.