
УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулган эхэллээ. Энэ чуулганаар Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг танилцуулах тухай асуудал, Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагыг чөлөөлөх, томилох тухай асуудал болон Монголбанкны Дэд ерөнхийлөгчийг томилох тухай асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна. Одоо гишүүдэд байнгын хороодын дэмжсэн Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг танилцуулж байна. Энэ албан тушаалд Хээмчигийн Сонинбаяр, Хөхийсүрэнгий Батсүрэн нарыг дэвшүүлж байгаа юм.
Энэ асуудлаар УИХ-ын гишүүд санал хураалгахгүй бөгөөд харин Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, нэр дэвшигчдээс асуулт асуух эрхтэй юм байна.
Т.Гэрэл