Боксчин Ч.Цэвээнпүрэв дэлхийн аваргын төлөө тулалдана

Мэргэжлийн бокст Монголынхоо нэрийг дуурсгаж буй цөөхөн тамирчдын нэг Ч.Цэвээнпүрэв билээ. Тэрбээр ирэх сарын 9-ний өдөр Сингапурын Marina Bay Sands амралт сувиллын хотхонд Дауд Иордантай мэргэжлийн боксын IBO холбооны хагас хөнгөн жингийн аваргын бүсний төлөө тулалдахаар болжээ. Иордан нь мэргэжлийн дэвжээнд 29 ялж, хоёр ялагдсан нэгэн бол Манай Ч.Цэвээнпүрэв 36 ялж, тав ялагдсан, ялалтынхаа 24-ийг нокаутаар дуусгасан үзүүлэлттэй. Энэ өдөр дээрх хосоос гадна найман тоглолт болох бөгөөд хамгийн их анхаарал татаж байгаа нь WBA холбооны аваргын бүсийг эзэмшигч “ялагдашгүй” хэмээх Крис Жон Тайландын Чонлатарн Пирапиньо нарын тоглолт гэж мэргэжилтнүүд үзэж байна. Хоёр боксчин хоёулаа нэг ч ялагдаж үзээгүй болохоор тэр ажээ.
Сэтгэгдэл (2)