Энэ сарын 3-нд буюу өнгөрсөн лхагва гаригийн орой 20.00 цагийн үед
БНСУ-ын Инчон хотын Ёнсү дахь цагдаагийн газраас Монгол Улсын иргэн А-г
хулгайн хэргээр саатууллаа. Тэрээр Угнёнгдунд байдаг автомашины зах
дээрээс бусдын хөрөнгө болох цахилгааны утас, алх, барилгын хэрэгсэл
зэргийг хулгайлан авсан байна.

Энэ сарын 3-нд буюу өнгөрсөн лхагва гаригийн орой 20.00 цагийн үед БНСУ-ын Инчон хотын Ёнсү дахь цагдаагийн газраас Монгол Улсын иргэн А-г хулгайн хэргээр саатууллаа. Тэрээр Угнёнгдунд байдаг автомашины зах дээрээс бусдын хөрөнгө болох цахилгааны утас, алх, барилгын хэрэгсэл зэргийг хулгайлан авсан байна. Нийт дөрвөн удаагийн үйлдлээр дөрвөн сая орчим воны эд зүйлс хулгайлсан аж. Тэрээр мөрдөн байцаалтын явцад хулгайлсан зүйлсээ Монголд очоод хэрэглэх гэж байсан хэмээн мэдүүлсэн байна.
Б.Чимэг
Сэтгэгдэл (1)