Монгол Улсын Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд зохион байгуулагдаж байна.
Энэ үеэр УИХ гишүүн Т.Доржханд "Энэхүү сонсголоос үр дүн нэхэх ёстой. Тийм учраас холбогдох албан тушаалтнуудыг дууд. Үүнд эрх барьж байгаа намын дарга Л.Оюун-Эрдэнийг, намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг дууд, тэд иргэдийн өмнө амлалт өгсөн. АН удирдлага аль талдаа байна тэднийг дууд, МАН,АН засаглаж байх үед энэ хулгай гарсан. Тухайн үед засаг барьж байсан Ерөнхий сайдуудыг, хуулийн байгууллагын удирдлагуудыг дууд. Өнөөдөр АТГ-ын дарга, ерөнхий прокурор хоёр энд байлцах ёстой. Бүтэн өдрийн хэлэлцүүлэг болно. Яаралтай дуудах хэрэгтэй. Хамгийн их зээл авсан "Сахал" Д.Эрдэнэбилэг, Х.Баттулга, "Фортуна" Н.Батбаярыг дууд. Тэгж байж эндээс үр дүнтэй гарах ёстой" гэв.
Т.Мөнхжаргал