Хөгжлийн банкны асуудлаар хийж байгаа ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж байна. Энэ үеэр УИХ гишүүн Н.Алтанхуяг “Энэ бол шоу хийдэг сэдэв биш. Миний хувьд Т.Доржханд гишүүнтэй санал нэг байна. Парламентийн танхимдаа хариуцаж байсан хүмүүс нь сууж ярих ёстой. Харин олон нийт тэднийг харах ёстой.
Д.Хаянхярваа Сангийн сайдын үед Монголд анх 600 сая долларын евро бонд боссон. Бүгд Чингис бонд гэж мэддэг болохоос биш ингэж эхэлсэн юм. Ингэж шоу хийж, ард түмний цагийг үрж яах гээд байгаа юм.
Хариуцаж байсан хүмүүс гэдэг чинь үе үеийн сангийн сайд, Ерөнхий сайд нар. Энэ хүмүүс яагаад орж ирээд сууж болохгүй байгаа юм. Тэр үед хариуцаж байсан Ерөнхий сайд нь УИХ гишүүн Ж.Эрдэнэбат байна. Манай үед Эдийн засгийн яам хариуцаж байсан. Энэ яамны сайд байсан хүн, үе үеийн банкны захирлууд, ТУЗ-ын гишүүд гэсэн ийм бүрэлдэхүүнтэй ярих ёстой. Гэтэл энэ хүмүүс яагаад энд сууж болохгүй юм бэ?" гэв.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (1)