Хөгжлийн банкны асуудлаар Төрийн ордонд нээлттэй сонсгол болж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр илтгэл танилцууллаа. Тэрбээр “Хөгжлийн банкны зээлдэгч талууд 467,8 тэрбум төгрөгийн алдагдлыг ханшны зөрүүнээс хүлээгээд байна. Хөгжлийн банк ханшийн алдагдал 214,4 тэрбум төгрөг. Ингээд нийт 682,2 тэрбум төгрөгийг Монгол улс валютын ханшны зөрүүнээс алдсан байна. Энэ бол их тоо. Харамсалтай байна. Монгол улс валютын ханшаа барьж чадахгүй, Монгол төгрөгийн үнэ цэнийг хадгалж чадахгүйгээс ийм алдагдалд орж байна” гэв.
Д.Батчулуун