Хөгжлийн банкны асуудлаар Төрийн ордонд нээлттэй сонсгол болж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар үг хэллээ.
Тэрбээр “Нийгэмд Хөгжлийн банкны асуудлаар янз бүрийн мэдээлэл очсон байгаа. Үнэн бодит байдлыг ялгаж салгах ажил өнөөдөр хийгдээсэй гэж хүсэж байна. Хэн нэгэн рүүгээ дайраад байх шаардлага байхгүй. Өнөөгийн нийгэмд болохгүй байгаа зүйлсийг хэвлэлийнхэн гаргасан.
2015 онд бид сөрөг хүчин байхад хөгжлийн банкны тухай асуудлыг ярьсан. Гэтэл бид нар өөрсдөө шалгуулаад дууссан. Хэвлэлээр балбуулаад... Одоо ч хэвлэлийнхэн ийм зүйл хийж байгаа.
Эзэд дарга нар нь тийм зүйл хийж байгаа. Мөнгөнд дуртай сэтгүүлчдийг татаад оруулчихсан. Хөлс мөнгөөр гүйж очиж мэдэгдэл хийдэг. Тэр үйл явдал давхардаж байгаа. Тийм учраас одоо тэр хэвлэлийнхэн нь асууг. Гишүүд нь ч асууг. Хүмүүсийн гомдлыг сонсоод байвал өнөөдөр хурлаа ч хийж чадахгүйд хүрнэ. Ирэхгүй байгаа хүмүүсийн өргөдлийг аваад явуулна биз” гэв.
Д.Батчулуун