Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганд 65 гишүүн оролцож, ирц 90 гаруй хувьтай байна. УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, М.Сономпил нар гадаадад, Ж.Энхбаяр гишүүн Сэлэнгэ аймагт томилолтоор ажиллаж байгаа юм. Мөн Б.Наранхүү, Д.Хаянхярваа нар чөлөөтэй, Ч.Сайханбилэг гишүүн өвчтэй гэсэн ирцийн мэдээ өгчээ. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү өглөөний ирцэнд өвчтэй гэж бүртгүүлсэн ч чуулганы танхимд сууж, идэвхитэй оролцож байгаа юм. Чуулганаар СЕХ-ны дарга болон Монголбанкны дэд ерөнхийлөгчийг сонгох тул гишүүд ажилдаа идэвхитэй иржээ.




Т.Гэрэл
Сэтгэгдэл (1)