Хөгжлийн банкны асуудлаар нээлттэй сонсгол үргэлжилж байна. Энэ үеэр Хөгжлийн банкны дэд захирал Ж.Эрхэмбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Хөгжлийн банкны зүгээс аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож байгаагүй, барьцаа хөрөнгө дээр хамгаалалтын арга хэмжээ авсан. Энэ нь барьцаа хөрөнгө устаж үгүй болох, гуравдагч этгээдэд шилжихээс хамгаалж байгаа нэг хэлбэр. АТГ-аас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд, тодорхой гэмт хэргийн шинжтэй, гэмт хэргийн замаар олсон байж болох, гэмт хэргээс учирсан хохирлыг төлүүлэх зорилготой иргэн, ААН-ын данс, хөрөнгийг битүүмжилсэн” гэв.
Бид хэн нэгэн улс төрчийн нөлөөнд автаж зээл олгосон эсэхийг шалгах эрх байхгүй. Үүнийг хууль хяналтын байгууллага шалгана.
Зээлдэгч бүрийг бизнес эрхлэгч буюу зээлдэгч гэдэг нүдээр харж, аль болох зээлдэгч, зээлдүүлэгч нарын хоорондын харилцаанд үндэслэж зээлээ эргэн төлүүлэхээр ажиллаж байгаа. Гэхдээ зарим тохиолдолд хэвийн бизнесийн харилцааны хүрээнд шийдвэрлэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл хэвийн зээл биш учир хэлэлцээрийн замаар шийдвэрлэх боломжгүй. Тиймээс хууль, шүүхийн байгууллагад гомдол гаргаж байгаа.
"Ханшийн эрсдэлийг бид бүгд үүрч байгаа. Зээлийн гэрээний хугацаа болоод валютын төрлийг тухайн үед талууд харилцан тохиролцсоны үндсэнд гэрээ байгуулсан учир эргэн төлөхдөө гэрээ байгуулсан валютын төрлөөр эргэн төлөх ёстой" гэв.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (1)