Хөгжлийн банкны асуудлаар Төрийн ордонд нээлттэй сонсгол болж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд үг хэлж, асуулт асуулаа. Тэрбээр “Хоёр сарын өмнө сэтгүүлчидтэй хэлэлцүүлэг хийсэн. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг, Ч.Лодойсамбуу нар бүгд гэрчүүд. Энд сууж байгаа ихэнх хүн байсан. Маш сайн хэлэлцүүлэг болсон. Сэтгүүлчид сайн ажиллаж байгаа. Тэгэхэд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга байсан. Мөн манай намын дүрэмд өөрчлөлт орсон. Шинэ дүрмийн хувьд асуудалд холбогдсон хүмүүсийг бүгдийг нь түдгэлзүүлнэ гэсэн. Үүнийг бид алга ташин хүлээж авсан. Харин МАН, АН одоогийнх шиг ийм байдлаар хүмүүстэй хариуцлага тооцох юм бол ХҮН намын зүгээс тэр хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй. Иргэд нь хүлээж авахгүй байх хэрэгтэй гээд гар барилцаад тэндээс гарсан. Яг үүнтэй адил АН-ын бүлгийн дарга Д.Ганбат шалгуулахад бэлэн гэж байсан. Хаана байна вэ? АН-ын гэмт хэрэгт холбогдсон хүмүүс хаана байна. Одоо нэг нь намын дарга болно гээд явж байна. АН хариуцлага тооцох юм уу. Энэ хулгайчдаар дээрэлхүүлээд, орой дээрээ залаад яваад байх юм уу. Хариуцлага тооцож чадахгүй бол яаж энэ улс хөгжих юм бэ.
Хулгай хийсэн нөхдүүд мөнгийг улсын төсвөөс төлүүлэх гээд байгаа юм уу. Та нарын анхны зорилго нийгэмд сенсаци үүсгэчхээд, өөрсдийнхөө балансыг тэнцвэржүүлэх байсан юм уу. Хулгай хийсэн нөхдүүдээр тэр мөнгийг нь төлүүлэх учиртай. “762 тэрбум төгрөгийг улсын төсөв, Засгийн газар шийдэх нь зүйтэй” гэх юм. Юун Засгийн газар, татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлэх. Ийм байж болохгүй” гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)