Хөгжлийн банкны асуудлаар Төрийн ордонд нээлттэй сонсгол болж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр үг хэллээ. Тэрбээр "Хэвлэлээр гарч байгаа мэдээллийг хууль хяналтын байгууллагууд үнэн зөвөөр нь тогтоох ёстой. Хууль хяналтын байгууллагуудын удирдлагууд энд сууж байна. Гэм буруутай эсэхийг нь шалгаж тогтоох ёстой. Тэгэхгүй бол нээлттэй мэдээлэл явсан даруйд хуулийнхан бүгдийг нь шалгаж тогтоох ёстой. Монгол Улс боловсон хүчний хямралд орж байна. Янз бүрийн улсууд томилогддог. Очоод ажлаа хийж чадахгүй, туршлагагүй. Залуу хүмүүс эрчтэй, хүчтэй сайн байх болов уу. Гадаад хэл мэдэж байгаа нь сайн байна. Гэхдээ Монгол Улсын ажил монгол хэлээр явагдана. Ийм зүйлүүд дээр цаашдаа анхаармаар байна" гэв.
Д.Батчулуун