Хөгжлийн банкны асуудлаар Төрийн ордонд нээлттэй сонсгол болж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Хөгжлийн банканд нөлөөлсөн байж болзошгүй 20 улс төрчийг зарлав. Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Монгол Улсын Засгийн газар, Монгол банк болон аудитын тайлан, дүнг танилцууллаа. Улс төрчдийн нөлөө, хамаарлын тухайд зарим зүйлийг тодруулахад Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Хөтөл" ХК, ТОСК, Шинэ Яармагтай холбоотой төсөлд давуу эрх олгосон. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хувьчлалын асуудал дээр давуу эрх олгосон. УИХ-ын гишүүн С.Бямбацогтын Ховдын цементийн үйлдвэр бий. Энэ мэт 22 компанитай улс төрчдийг Авлигатай тэмцэх газарт өгч, шалгуулах нь зүйтэй гэж ажлын хэсгийн зүгээс үзжээ.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)