Хөгжлийн банкны нээлттэй сонсгол гишүүдийн асуулт хариултаар үргэлжилж байна. УИХ гишүүн Ч.Хүрэлбаатар ингэж хэлэв. Тэрбээр “Н.Алтанхуяг худлаа ярьж байгаад гарлаа. Хөтөлийн зээл 2012 онд надаас өмнөх засгийн газар олгосон, надад хамаагүй гэж яриад байна. Гэтэл Хөтөлд олгосон зээл 2015 оны аравдугаар сарын 05-нд олгосон зээл байгаа. Нягтлаад үзээрэй. 2012 оны зургаан сард, сая худлаа яриад байсан Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар томилогдсон байсан. Энэ хүнтэй холбоотой. Гадаадын удирдлагын багыг мэдэхгүй байтал гараад явсан мэт ярьж байна. Би тийм ой санамж муутай хүн биш. УИХ-д орж ирээд “Энэ гаднынхан бүтэхгүй, Монголчууд яагаад өөрсдөө хийж болдоггүй юм” гэж хэлж байгаад хөөж гаргасан.
Ямар нэгэн зүйлийг бурууг хууль руу чихдэг. Хуульд ямар нэг буруу байхгүй, түүнийг завхруулдаг хэдэн хүмүүс бий.
Үнэн юм үнэнээр явахгүй бол болохгүй. Мөн бүх буруу зүйлийг 2017 оны хууль руу чихэж байна. Энэ бол худлаа шүү. 2016 оны УИХ сонгуулийн дараа Хөгжлийн банкны олгочихсон гурван их наяд төгрөгийн зээлийг улсын төсөврүү оруулсан. Одоогийн Хөгжлийн банкны захирал Н.Мандуул чи өөрөө Сангийн яаманд байхдаа энэ ажилд гар бие оролцож байсан гэж бодож байгаа. Цаг хугацаа өнгөрөхөөр энд үнэн худал юм яриад нүгэлээ алга болгоно гэж бодож байвал эндүүрэл шүү.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (1)