Хөгжлийн банкны асуудлаар Төрийн ордонд нээлттэй сонсгол болж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан үг хэллээ. Тэрбээр “Батболд ерөнхий сайдын засгийн газрын үед 2011 онд есдүгээр сарын 16-нд Солонгос улсаас баг ирж Хөгжлийн банкан дээр ажилласан. Энэ гэрээ2013 онд дуусгавар болсноор буцсан. Үүний дараа 2012 онд Алтанхуяг ерөнхий сайд, сангийн сайдаар Батбаяр сайд ажиллаж байсан. Ийнхүү хоёр засгийн газар, хоёр сангийн сайд дамжсан байна. Солонгос улсын багийг буцааснаас хойш манай Хөгжлийн банкийг олон улсын байгууллагууд сонирхохоо больсон. Үндсэндээ хашраасан гэсэн үг. Ийм баланстай, ийм байхад гаднын нэр хүндтэй хөгжлийн банкнууд наашаа ирэх нь юу л бол. Сүүлийн үед сонирхож байгаа олон улсын байгууллага ч байхгүй байна” гэв.
Д.Батчулуун