Хөгжлийн банкны асуудлаар Төрийн ордонд нээлттэй сонсгол болж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэллээ. Тэрбээр "Н.Мөнхбатыг л яриад байна. Гэтэл Н.Мандуул, Б.Батбаяр бүгдээрээ хууль зөрчиж томилогдсон. Хүний олон нийлж байгаад АН-руу асуудлыг хандуулж байна. Ийм байж болохгүй. Ажлын хэсэг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан. Зээлийг хоёр ангилна. 2012-2016 онд нийтдээ 1.7 их наяд төгрөгийг 2000 гаруй аж ахуй нэгжид өгсөн. Энэ үед тус банк ард түмний банк байсан. 2016 оны арванхоёрдугаар сард Хөгжлийн банкны хуульд өөрчлөлт оруулж хаврын чуулганаар Хөгжлийн банкинд олгох зээлийг баталдаг байсныг болиулж ТУЗ-д эрхийг нь өгсөн. Энэ хуулийг батлуулахгүй гэж би эсэргүүцээд бараагүй. Хууль батлагдсанаар Хөгжлийн банк 40 хүнд зээл олгосон. Ингээд ард түмний банк байж байгаад дарга нарын банк болсон" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)