Сангийн сайд Б.Жавхлан УИХ гишүүн Б.Пүрэвдоржын асуултад хариуллаа. Тэрбээр “Гадны банкуудыг оруулж ирэх хэрэгтэй гэдэгт санал нийлж байна. Харин Хөгжлийн банкийг татан буулгаж болохгүй. Хөгжлийн банкнаас авсан чанаргүй зээлийн 3/2 нь 2016 оноос өмнө авсан зээл. Бусад 600 орчим тэрбум төгрөгийн зээл нь 2016 оноос хойших зээл.
Хөгжлийн банк бол арилжааны банк биш, бие даасан хуультай институц. Хөгжлийн санхүүжилт хийдэг, томоохон төсөл хөтөлбөрүүд санхүүжүүлдэг. Өөрөөр хэлбэл тоондоо биш чанар илүү чухал.
Хөгжлийн банкийг татан буулгая гээд байгаа. Хэрхэвч болохгүй. Хэрэв сайн ажиллавал тухайн улс орныхоо засгийн газрын нүүр царай болдог. Тиймээс үүсээд байгаа чанаргүй зээлийн асуудлыг богино хугацаанд учрыг нь олж, төлж барагдуулж, хуулийг маш сайн боловсронгуй болгож улс төр болон төрөөс оролцдог буруу тогтолцоог халж, цаашдаа хуулийн дагуу үргэлжлүүлэх нь чухал" гэв.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (1)