Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor Corporation” компанийн
борлуулалт Хятадад өнгөрсөн есдүгээр сард хоёр дахин буурсан тухай
ИТАР-ТАСС агентлаг мэдээллээ. Шинжээчдийн үзэж байгаагаар Toyota
автомашины борлуулалт Хятадад цаашид ч буурах магадлалтай байгаа аж.

Хятадад борлуулалт буурсан нь компанид том цохилт болж байна. Учир нь Хятад нь Toyota-гийн томоохон зах зээл юм. Өнгөрсөн наймдугаар сард 75 мянган автомашин Хятадад худалдаалагдсан аж. Харин арлуудын маргаанаас Хятадад Японыг эсэргүүцэх эсэргүүцэл газар авч, олон хотуудад жагсаал цуглаан болсон. Түүнчлэн Японы үйлдвэр, компани, ресторан, оффисуудыг дээрэмдэж, шатаах зэрэг хэрэг гарсан юм. Хэдэн хоног ажлаа зогсоосон компаниудад эдийн засгийн ихээхэн учраад байна.
Д.Идэр