Засгийн газрын ээлжит хуралдана. Өнөөдрийн хуралдаанаар нефтийн бүтээгдэхүүний онцгой албан татварыг тэглэх асуудлыг хэлэлцэж магадгүй гэх мэдээлэл байна.
Өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар:
- Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хувьчлалыг хүчингүй болгох,
- Насанд хүрэгчдийг 19 төрлийн, хүүхдүүд зургаан төрлийн үзлэг оношилгоонд хамруулах
- Нөөцийн махыг энэ сарын 25-наас худалдан борлуулах зэрэг шийдвэрүүдийг гаргасан билээ.