Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Эрдэнбүрэнгийн усан цахилгаан станцын талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл хийлээ. Тэрбээр “Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Ховд гол дээр 90 мвт хүчин чадалтай цахилгаан станц бий.
Өнөөдрийн байдлаар баруун бүсийн хэрэглээ 35мвт байгаа. Энэ станц баригдаж ашиглалтад орвол ногоон эрчим хүчээр урт хугацааны баруун бүсийн эрчим хүчийг дотоодоос хангах боломжтой болно. Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц ашиглалтад ороход бүх бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Ганц хүндрэлтэй байгаа асуудал бол нөлөөлөлд автаж байгаа иргэдийн асуудал бий. Тухайлбал, Шинээр бий болгох усан сангийн газарт одоо амьдарч байгаа 270 өрх, 1251 иргэн бий. Энэхүү нөлөөлөлд авсан иргэдийн нөхөн олговрын хэмжээг нэмэгдүүлэх талаар ярилцаж байна. Биет бус соёл, биет бус нөлөөллийг үнэлэх талаар эрчим хүчний яаман дээр санал боловсруулаад, Ерөнхий сайдтай зөвшилцсөн. Ирэх долоо хоногийн засгийн газрын хуралдаанаар эцсийн шийдвэрийг эцэслэн гаргана” гэв.
Д.Батчулуун