Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Дамдинням: Л.Халтар сайд аа ингэж гөлөг төөрүүлж байгаа юм шиг хариулт хэлэхгүй ээ. Битгий гэмгүй хүмүүсийн ард нуугдаад бай

2022-3-31
0
ЖИРГЭХ

УИХ-ын нэгдсэн чуулганаар “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням үг хэлж асуулт асуулаа. 


УИХ-ын гишүүн Г.Дамдинням: -Тогтоолын төсөлд өөрчлөлт орох нэрийдлээр л орж ирж байгаа болохоос гацсан төслүүдийг санхүүжүүлэх гэж байгаа. Ажилдаа хариуцлагатай хандал даа та нар. Дөрөвдүгээр сар гарлаа. Гэтэл Дарханы замын ажил явахгүй байна. Өнгөрсөн нэгдүгээр сард таван гишүүний бүрэлдэхүүнтэй Дарханы замын ажлыг эрчимжүүлэх ажлын хэсэг Зам, тээврийн хөгжлийн яаман дээр очиж, үүрэг чиглэл өгөхөд “УИХ-тай хамтарч ажиллахгүй. Бид ажлаа хийж байгаа” гэх албан бичиг явуулаад байсан. Уг тогтоолын төсөл батлагдахгүй бол Дарханы замын ажил явахгүй. Дарханы шинээр барих хоёр эгнээ зам замын санхүүжилтыг нэмж байгаа. Өнгөрсөн жил жагсаалтад байсан уг асуудлыг энэ жил оруулж ирж батлуулахдаа яагаад хассан юм. Өнгөрсөн жил Европийн сэргээн босголтын банкны урсгалын санхүүжилт зогсоход хариуцсан яам нь төслийн нэгжээ байгуулаагүйгээс болж замын ажил сар хагас зогссон. Улмаар санхүүжилтгүй болж гацсан. Сангийн сайд хөөцөлдөж байж нээлгэсэн. Энэ жил дахиад зээлийн хэлэлцээрийнх нь зүйл заалтыг үндсэн чиглэлд нь оруулаагүйгээс болж Дарханы зам дээр барилгачид алга. Уг нь хоёрдугаар сард бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ гэж байсан. Яамдын дутуу хийсэн ажлыг УИХ нөхөж хийж цаг алдах ямар хэрэг байна. Хариуцлагыг хэн хүлээх юм.

Сангийн сайд Б.Жавхлан: -Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас хийх санхүүжилт дөрвөн жилийн өмнөөс эхэлж яригдсан. Одоогийн парламент цуглараад 2020 оны наймдугаар сард ойрын таван жилийн хөтөлбөр, дөрвөн жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг батлагдахад анх суусан. Одоо ч байгаа. Өмнө нь хасаад нэмж оруулсан асуудал биш шүү. Хугацааны явцад мөнгөн дүнд нь өөрчлөлт орж нэмэлт гэрээнүүд хийсэн.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар: -Барилгын ажил хоёрдугаар сарын 1-нд эхлэх байсан ч эхлээгүй гэж Г.Дамдинням гишүүн хэллээ. Өөрөөр хэлбэл, өвлийн сар дуусаагүй хаврын сар эхлээгүй байхад барилгын ажил эхэлнэ гэж байхгүй. Бүтээн байгуулалтын ажил гуравдугаар сарын 15-наас эхэлнэ гэж хэлж байсан. Барилгын ажлыг зөвлөх компанитай ярьж байгаад хоёрдугаар сарын 10-нд эхлүүлсэн. Техникийн ажлууд хийж байна. Газар шорооны ажлыг долоо хоногийн өмнө эхлүүлсэн. Ажлын хэсгийнхэнд долоо хоног бүр мэдээ өгөх байсан ч барилгын ажил эхлээгүй байсан учраас ямар мэдээлэл өгөх вэ дээ. Барилгын ажил жигдрээд эхлэхээр мэдээлэл хүргүүлнэ. Г.Дамдинням гишүүнд хэлэхэд гүйцэтгэгч компани болон ажилчдыг сөрөг байдлаар ярихаар хүмүүсийн урам хугарч байна. Санхүүжүүлж байгаа банкны хувьд үл ойлголцол үүсч байна.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: -Л.Халтар сайд аа ингэж гөлөг төөрүүлж байгаа юм шиг хариулт хэлэхгүй ээ. Дөрвөн жилийн өмнө хийсэн гэрээ энэ жил яагаад тусгагдаагүй талаар асуутал барилгын ажлын талаар яриад тэс өөр хариулт өгөх юм. Зам, тээврийн хөгжлийн яаман дээр нэгдүгээр сарын 17-нд ажлын хэсэг очиж ажиллахад танай яамныхны танилцуулсан төлөвлөгөөнд барилгын ажил хоёрдугаар сарын 1-нээс эхэлнэ гэж байсан. Би худал яриагүй. Хоёрдугаарт инженер, техникийн ажилчдаар Л.Халтар сайд та өөрийнхөө чадваргүй байгаа байдлыг нуухгүй ээ. Яам ажиллаж чадахгүй байна. Битгий гэмгүй хүмүүсийн ард нуугдаад бай.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (66.181.189.181)
    Ene damdin nyam gej darhanii zamaar poproh yum
    2022 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (103.57.95.131)
    Haltar hogiin hulgaich
    2022 оны 03 сарын 31 | Хариулах
  • Irgen (64.119.18.224)
    Ene Haltar gedeg said odoo yasan ichdeggui hun yumbe? Ajlaa hiij chadahgui bol alban tushaalaa ugmuur yuma bur gaihaad bhiin ingej hunii haraal idej bhaar said bhgui bolohoor uhchih geed bdagiin bh da
    2022 оны 03 сарын 31 | Хариулах
  • иргэн (66.181.188.228)
    Дамдин нямаа эхлээд энэ замын хөрөнгийн эх үүсвэрийг судал. Хөрнгө гаргагч хөгжмөө захиалдагыг мэднэ биздээ. Азийн хөгжлийн банк хөрнгөө гаргаж тендерээ зарлаж Хятад компанийг сонгосон. Хятадууд хамгийн бага үнэ амалж тендер аваад өнөөдөр цар тахал мэтээс шалтгаалж ажил саатаж байгааг ойлгож л байгаа биздээ. Зүгээр ажлыг нь хийлгэ. Тэр гөлөг мөлөг чинь явж явж өөрөө ч байж мэднэ шүү.
    2022 оны 03 сарын 31 | Хариулах
    • Shudraga irgen
      Yostoi goyo hellee.
      2022 оны 03 сарын 31
  • irgen (202.131.235.194)
    ene haltar l gene, erchim huchnii l saad gene balai novshnuudiig yamar udaan bailgadag yum zailuulah boloogui yu showchid aa
    2022 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (122.201.24.139)
    naad haltar pizdaag chine darhanii zamaar yavah bolgondoo hurdan uheesei gej haraadag olon myangan hun biii odoo ajil ehelsen geneeeee ODOO BARIJIISAN ZAMAA SHOROOGOOR HAAJ HAYACHAAD 11 SARD NEENE YAG ODOO 4 DEH JILDEE INGEH GEJ BAINA TEGEED 11 SARD NEEHED YUUUCH HIIGEEGUI YAG HEVENDEE L BAISAAR 4 DEH JILEE UZEH GEJ BAINA. 4 JIL SHUUDEE AAA HARIN HALTAR TSARAILSAN HALTAR PIZDAA ICHIH CH UGUI TULUVLUGUU YOSOOR 2023 ONII 11 SARD ASHIGLALTAND ORUULAH SANAATAI GETSEN SHAAJ BAINA LEE UILIIN UREE UUREH TSAG UDAHGUI IRNEEEEE
    2022 оны 03 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    13 цаг 34 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
    13 цаг 39 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    15 цаг 24 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    15 цаг 57 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    16 цаг 2 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    16 цаг 58 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    17 цаг 4 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    17 цаг 5 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    17 цаг 29 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    17 цаг 52 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    18 цаг 45 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    19 цаг 1 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    19 цаг 6 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    19 цаг 29 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    19 цаг 41 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    19 цаг 42 мин
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    20 цаг 3 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    20 цаг 13 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    21 цаг 27 мин
  • Carrefour Mongolia дэлгүүрээр үйлчлүүлсэн хүүхэд 220 вольтын цахилгаанд цохиулж, 1-р зэргийн түлэгдэлт авчээ
    21 цаг 28 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК