СЕХ-ны дарга Н.Лувсанжавыг биеийн байдлаас болж албан тушаалаа өгөх өргөдлөө өгсөн. Үүнийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж түүнийг албан тушаалаас нь чөлөөлөхийг 61,1 хувиар дэмжлээ. Харин түүний оронд СЕХ-ны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ч.Содномцэрэнг томиллоо.УИХ-ын гишүүн С.Эрдэнэ СЕХ-ныхонд хандаж "Аль нэг намын захиалгыг биүелүүлж ирсэн. СЕХ-ны хууль бус үйл ажиллагааг мэдэх амьд гэрч нь би байна. Н.Лувсанжавыг өөр албан тушаалд томилогдсон ч аль нэг намд үйлчлэхгүй, олон түмний саналыг хүндлээсэй гэж хүсч байна. Сонгогчдын олон мянган саналыг луйварлсан хэрнээ өмнөх СЕХ-ны дарга Баттулга өнөөдөр ямар ч хариуцлага хүлээхгүй байна. Төрийн албан өнөөдөр хэн хүлээж авах нь тодорхойгүй, иргэдийг албан тушаалаар айлгасан далайлгасан байгууллага болж хувирсан. Тиймээс СЕХ ийм албан хаагчидгүй засаг төртэй болоход нь зөв шударга ажиллах хэрэгтэй. Мөн орон нутгийн сонгуулийн ирцийг бүрдүүлэх тал дээр санаачлага гаргаарай" гэв.




















































Сэтгэгдэл (1)