Өнөөдөр Японы Либерал Ардчилсан намын гишүүн, улс төрийн сэтгүүлч Осами Мияатаг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба хүлээн авч уулзлаа. Уулзалтаар МАХН-ын гадаад харилцааг өргөжүүлэхээр Японы Либерал Ардчилсан намынхантай хамтран ажиллахаар болсон байна. Осами Мияата МАХН-ыг өнгөрсөн УИХ-ын сонгуульд амжилттай оролцсон талаар дурьдаад хоёр намын харилцаа бэхжиж хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр Ерөнхий сайд асан Койзумигийн хүү, Обүчи сайдын охин Либерал Ардчилсан намдаа зүтгэж байгаа талаар яриад боломж нөхцлийг харж байгаад Монголд айлчлуулан МАХН-ынхантай танилцуулж хамтран ажиллах тал дээр байнга тусалж дэмжинэ гэдгээ илэрхийлжээ.
Харин МАХН-ын дарга Г.Шийлэгдамба “Тантай танилцсандаа баяртай байна. Цаашид хоёр нам хамтран ажиллаж, гадаад харилцаа маань улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.
Б.Золбоо




















































Сэтгэгдэл (2)