Турк, Азербайжан, Гүржийг холбож байгаа хийн хоолой дамжин өнгөрдөг Карс
мужийн ойд дэлбэрэлт болсон гэж “Хюрриет” сайт бичжээ.
Баку-Тбилиси-Эрзурум хотоор дамжсан байгалийн хийн хоолойн хэсэг Туркийн
нутаг дэвсгэрт дэлбэрсний уршгаар хий дамжуулах ажиллагааг түр
зогсоосон байна. Дэлбэрэлтийн чимээ тухайн газраас 20 км-ийн зайд
сонсогдож байсан аж.

Албаныхан хоолой дэлбэрсэн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Уг хоолойгоор Азербайжаны Шах Дениз орд газраас жил тутам 6.6 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулдаг юм.
Туркийн эрх баригчдын мэдэгдсэнээр тус улсын зүүн нутгийн салан тусгаарлах үзэлтэй бүлэглэлийнхэн байгалийн хий, нефть тээвэрлэлтийн автомашиныг дэлбэлэх тохиолдол он гарснаас хойш 12 удаа тохиолдсон байна.
Д.Идэр
