ЦЕГ-т халаа сэлгээ үргэлжилсээр байна.

ЦЕГ-т халаа сэлгээ үргэлжилсээр байна. Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэчулууныг Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн даргаар, цагдаагийн дэд хурандаа М.Отгонбаярыг Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн даргаар, цагдаагийн хурандаа Л.Батбаярыг Баянгол дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн даргаар, цагдаагийн дэд хурандаа Г.Эрхэмбаярыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн даргаар, цагдаагийн дэд хурандаа Б.Даваазулыг Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын даргаар, цагдаагийн хурандаа Ц.Намсрайжавыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын даргаар тус тус томилсон байна.
Б.Чимэг
Сэтгэгдэл (2)